Бэлчээрлүүлэхийг хорих төрийн бодлогыг хэрэгжүүлсний дараа тэрээр Баянхотод ирж хөлсний ажил хийж гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайж эхлэв. Гэтэл нас жилийн шалтгаанаас болон сэтгэлд таарсан ажил огт олдсонгүй. Яг арга алдарч байтал Алшаа зүүн хошууны Эмэгтэйчүүдийн холбоо түүнийг ӨЗО-ы “Эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах” жишээч суурин-Алшаа зүүн хошууны Жинь Ган морины дэлний ороомол утаст хатгамлын ХК-д ажил танилцуулж өгөв.
– Энэ ажил надад тохирохын дээр орлого бас нэлээд зүгээр байна. Энд ажилд ороод маш баяртай байна гэж Үрж ярив.
Алшаа зүүн хошууны Жинь Ган морины дэлний ороомол утсан хатгамлын ХК нь гол төлөв морины дэлний ороомол утасны уламжлалт хатгамлын монгол үндэстний хувцас заслыг урлан борлуулдаг. Компани нь 2017 онд ӨЗО-ы “Эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах” жишээч суурингаар нэрийдэгдэж, эдүгээ болтол 2 удаагийн гар урлалын ур чадварын сургалтыг явуулж, 140 гаруй эмэгтэйд боловсрол хүртээсэн бөгөөд 30 гаруй эмэгтэйд ажлын байр хангасан байна.
Сүүлийн жилүүдэд Алшаа зүүн хошууны Эмэгтэйчүүдийн холбоо “Эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах үйл ажиллагаа”-г гүнзгийрүүлж, өвөрмөц онцлог бүхий үндэстний соёлын бүтээгдэхүүний давуу талд түшиглэн гар урлалын ажлыг хөгжүүлж, гар урлалд дур сонирхолтой эмэгтэйчүүдийн шинийг санаачлан бизнес эрхлэх талыг хүчтэй дэмжиж, “Тал нутгийн эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах ажиллагаа”-г тал бүрээр ахиулсан байна. 2017 онд тус хошууны Эмэгтэйчүүдийн холбоо морины дэлний ороомол утасны сургалт зэрэг гар урлалын мэргэжлийн сургалт явуулж, хошууны хэмжээнд 3000 гаруй эмэгтэйд ашиг хүртээв. Алшаа зүүн хошууны эмэгтэйчүүдийн холбоо “Эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах ажиллагаа”-г тасралтгүй гүнзгийрүүлж, бизнес эрхлэгч эмэгтэйн эгнээг нэмэгдүүлж, “эмэгтэй мэргэжилтэн+тариалах өрх+ядуу буурай өрх”, “хоршоо+тариалах өрх+ядуу буурай өрх” загварыг сүвэгчилж, ядуу буурай эмэгтэйчүүдийг уриалан ядуурлаас ангижруулахын зэрэгцээ боловсрол хүртээх ажлыг сайжруулж, холбогдох байгууллага нэгжтэй хамтран ажиллаж, олон төрлийн ур чадварын сургалт явуулж, ядуу буурай эмэгтэйчүүдийг ядуурлаас ангижруулан чинээлэг замд орох чадварыг нь дээшлүүлж байгаа юм.
