solongonews
Өвөр Монгол ядуурлаас ангижруулах ажлыг дэмжин ажиллаж байна
2019-02-27 17:03
- 2018 онд 235 мянган хүнийг ядуурлаас ангижруулжээ.

ӨМӨЗО-ы Засгийн газраас ядуурлаас ангижруулах ажлыг ахиулах хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, Өвөр Монголын Ядуурлаас ангижруулах хөгжил нээлтийн албанаас “Ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих” талаар 2018 оны ядуурлаас ангижруулсан ажил болон 2019 оны ажлын төлөвлөлтийг танилцуулсан байна.

Өвөр Монголын ядуурлаас ангижруулах хөгжлийн албаны дэд дарга Цао Сиян: - 2018 оны Өвөр Монголын ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийсэн байна. Аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, тэргүүлэх аж ахуйн нэгжээр удирдлага болгох, хөрөнгө оруулалтаар ядуурлыг бууруулах, аялал жуулчлалын аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, цахим худалдаагаар ядуурлыг бууруулах зэрэг ядуурлаас ангижруулах 6 том хэлбэрийг гаргасан юм. 2018 онд онцгой аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах төсөл 7290 хэрэгжүүлж, 607.5 мянган амьдрал ядуу буурай иргэдийг дэмжин ажиллаж, 148 мянган ядуу буурай иргэн аж үйлдвэрээр ядуурлаас гарсан байна.

Санхүүжилтээр ядуурлаас ангижруулах: Ядуурлаас ангижруулахад зориулан бага хэмжээний зээл олгохоор 2.16 тэрбум юанийн санхүүжилт гаргаж, 49.7 мянган ядуу буурай иргэдийг хамруулсан байна.

Боловсролоор ядуурлыг бууруулах: Сургуулийн өмнөх насны боловсролоос дээд боловсрол, ажлын боловсрол зэрэг боловсролын санхүүжилтийн бодлогын тогтолцоог байгуулж, 55 мянган ядуу буурай амьдралтай сурагчдад 56.33 сая юанийн дэмжлэг үзүүлжээ. Мөн эрүүл мэнд, экологи, орон сууцны аюулгүй байдал, нийгмийн доод баталгаат өрх зэргээр ядуурлыг ангижруулах арга хэмжээ авсан байна.

2019 онд Өвөр Монгол ядуурлаас ангижруулах ажлыг хариуцлагатай сайн хийнэ. Төвд тусгай хяналтын асуудал болон нэг жилийн ядуурлыг бууруулах үр дүнгийн талаар асуудлуудыг тусгаж, гол зорилго, үүрэг хариуцлагыг тодруулна.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл