solongonews
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх VII форум болов
2019-07-29 09:58
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх VII форум боллоо.

      “Ногоон- Бүс ба зам” экологийн соёл иргэншлийг хамтдаа байгуулъя” сэдэвт Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх VII форум 07-р сарын 27-нд Өвөр Монголын Хөвчийн цөл дэх Элион экологийн үлгэр жишээ бүсэд нээгдсэн байна.

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх форум бол цөлжилттэй тэмцэх сэдэвт дэлхийн цорын ганц олон талт форум юм. Дэлхийн 30 гаруй улс орноос ирсэн 400 гаруй улс төрчид, бизнес эрхлэгчид, судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Хөвчид хуран цугларч цөлжилттэй тэмцэх, цөлжилтийн экологийн технологийн шинэчлэл, ногоон банк санхүүгийн шинэчлэл ба хөгжил, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд яриа хэлэлцээр өргүүлсэн байна.

Хятадын шинжлэх ухаан, технологийн яамны сайд Ван Жиган:

- Тус форум нь цөлжилтийн засаглал ба хамтын ажиллагаа, цөлжилтийн экологийн технологийн шинэчлэл зэрэг чухал сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрэхийг зорьж байна. Энэ нь “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг ахиулах, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтыг биелүүлэх гол арга замууд болно гэсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш баярын захидал илгээж, Хятад улсын дэлхийн экологийн хүрээлэн буй орчны засаглалд оруулсан хувь нэмрийг сайшааж, Хөвчийн цөлжилттэй тэмцэх арга барил нь хүн төрөлхтний эколог, ядуурлын асуудлыг зохицуулахад туршлага болно гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл