
Энэхүү хурлыг Ордос хотын интернэтийн нийгэмлэг болон Ордос хотын аж ахуйн газраас санаачлан, Ордос хотын Шуудан холбоо болон Ордос интернэтийнхэн хариуцан зохион байгуулжээ. Энэхүү хуралд Хятад улсын дотоодын интернэтийн үйлдвэрлэлийн алдарт хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн оролцов.

Хуралд Өвөр Монголын интернэт үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага ба хөгжлийн бүтэц арга хэлбэрийн эргэн тойронд интернэт аж үйлдвэрийн шинэ мэргэжлийн хэв загвар болон тухайлсан ажлын шинийг санаачлах тухай судлан ярилцлаа. Мөн интернэтийг соёл, мөнгөн гүйлгээ, аялал жуулчлал, энерги эх сурвалжийн аж үйлдвэртэй уусган хөгжүүлэх тухай хайлт хийж, интернэт үйлдвэрлэлийн хэсэг үр дүнг дэлгэн үзүүлэв.







