Үдэшлэгийг Төвийн төлөөлөгчдийн бүлгэм болон Өвөр монголын бүх үндэстний олон түмэн хамтдаа сонирхосон байна 


2017 оны 8-р сарын 7-ний орой Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх уран сайхны үдэшлэг “Магтаал дуу” концерт Улаан театрт нижгэр болсон байна. Үдэшлэгийг Төвийн төлөөлөгчдийн бүлгэм болон Өвөр Монголын бүх үндэстний олон түмэн хамтдаа сонирхосон юм.
Үдэшлэг нь “Энэ бол миний нутаг” нэртэй дуу бүжгээр хөшгөө сөхөж, яруу сайхан дуу аялгуу, цог жавхаатай бүжгээрээ 70 жилийн турших Өвөр Монголын тал нутгийн гэрэл цацрангуй түүх, үндэстнүүдийн зол жаргалант амьдралын гойд сайхан үзэмжийг харуулж, тал нутгийн хөвгүүд, охид оргилом халуун урам зоригоор эх улсын умардын үзэмжийн орноо үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах итгэл зоргоо үзүүлсэн байна. Үдэшлэг нь “Ургах наран дорноос мандана”, “Үзэсгэлэнт сайхан умард орон”, “Хайрлан хамгаалж харилцан туслалцья” гэсэн гурван агуулгатай үндэстний онцлогоор бялхам тоглолтыг үзэгчдэд хүргэлээ.
Жавхаа төгөлдөр “Эх улсаа магтан дуулъя” дуугаар Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэсэн уран сайхны үдэшлэг “Магтаал дуу” өндөрлөсөн байна.
