
ӨМӨЗО-ы "Хятадын бохирдлын эх үүсвэрийн хоёр дахь удаагийн судалгаа"-ны удирдлагын багийн орлогч дарга Фань Шү Яан:
- Хуулийн дагуу "Хятадын бохирдлын эх үүсвэрийн хоёр дахь удаагийн судалгаа"-ны ажлыг зохион байгуулсан байна. Өвөр Монголын бүх төрлийн бохирдлын эх үүсвэрийн тоо, салбар байгууллага, бүс нутгийн байдлыг бүрэн мэдэх, үүнд гол нь бохирдуулагч зүйл, ялгаруулалт, хаягдлыг сайн мэдэж, бохирдлын гол эх үүсвэр, бохирдлын эх үүсвэрийн мэдээллийн сан ба байгаль орчны статистик тавцанг бий болгон сайжруулах, бохирдлын эх үүсвэрийн хяналтыг бэхжүүлэх, байгаль орчны чанарыг сайжруулах, байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлж, хянана гэжээ.
"Хятадын бохирдлын эх үүсвэрийн хоёр дахь удаагийн судалгаа"-ны ажлыг сайжруулах үүднээс ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас ӨМӨЗО-ы "Хятадын бохирдлын эх үүсвэрийн хоёр дахь удаагийн судалгаа"-ны төлөвлөгөө тараасан байна. Энэ удаагийн судалгааны ажлыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэх болно.
Өвөр Монголын захиргааны бүсийн бохирдлын эх үүсвэрийн байгууллага нэгж ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг өрхүүдээр судалгаа хийх болно. Аж үйлдвэрийн бохирдлын эх үүсвэр, хөдөө аж ахуйн бохирдлын эх үүсвэр, орчны бохирдлын эх үүсвэрүүд, төвлөрсөн бохирдуулагчийг хянах төхөөрөмжүүд болон бохирдуулагч бодисыг зайлуулах байгууламжууд багтана. Судалгааны агуулга, судалгааны технологийн шугам, судалгааны санхүүжилт зэрэгт тодорхойлолт хийжээ. 2017 онд бэлтгэл ажил, бараа материалыг шалгах ба судалгааны туршилтын цэгийг эхлүүлж, 2018 онд бүх талын судалгааг биелүүлж, 2019 онд үр дүнг дүгнэн нийтэлнэ.
