solongonews
Чимэг ба түүний дэлгүүр
2019-04-09 10:37
Чимэг болон түүний дэлгүүр.

       Чимэгийн эрхэлсэн амтат боовны дэлгүүрт очиход тэрээр эгчтэйгээ хамт Буриад боов боорцог хийгээд тун завгүй байлаа. Энэ жил 32 настай Чимэг Эвенк үндэстний цөөнхийн өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумын Холбоо багийн малчин. Хоёр жилийн өмнө хошууны Эмэгтэйчүүдийн холбооны дэмжлэгээр Баянтухай сууринд үндэстний онцлогт уламжлалт амтат идээний дэлгүүр ажиллуулсан байна. Түүний хийсэн боов боорцог нь амт сайтай болохоор тухайн газартаа нэр алдаршсан ба бусад нутгаар борлуулалт сайтай болсон байна.

- Манай дэлгүүрт байнга ирдэг тогтмол хэрэглэгч 100 гаруй хүн байгаа бөгөөд вичатад 200 гаруй хүн байдаг. Өнгөрсөн жил манай дэлгүүрийн орлого 90 мянга гаруй юаньд хүрсэн шүү гэж Чимэг танилцуулсан байна.

Тэрээр хоёр жилийн хугацаанд хошууны Эмэгтэйчүүдийн холбооны ажилтантай хамт Хөлөнбуйр хотын хуучин Барга хошуу, шинэ Барга зүүн хошуу болон Эвенк хошууны бүх сум багуудад хүрч, уламжлалт амтат идээний сургалт зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл түүний сургалтад оролцсон эмэгтэйчүүдийн нийт тоо нь 800 гаруйд хүрсэн байна.

- Чимэг багшийн сургалтанд суусны дараа би өөрөө бас Эвенк үндэстний онцлогтой боов боорцгийн дэлгүүр ажиллуулсан. Өнгөрсөн жил манай орлого 50 мянган юаньд хүрлээ гэж шинэ Барга зүүн хошууны Болорчимэг сонирхуулж байлаа.

2018 онд Чимэг Эвенк хошууны Эмэгтэйчүүдийн холбооны ядуурлаас ангижруулан, ажил олгож бизнес эрхлэх үндэстний амтат идээ хийх сургалтын ангийн багшаар уригдаж, бизнес эрхэлж баян чинээлэг болсон үлгэр жишээч болон дагуулагч болсон байна.

Зохиогч: ЛИ ШИНЬЖУАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл