solongonews
Хятад, Монголын залуус мод тарилаа
2019-04-27 20:50
Хятад, Монголын залуус мод тарилаа.

ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан “Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой” 6 дахь удаагийн мод тарих арга хэмжээ 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөххотын сайхан дүүргийн Юй Линь тосгоны мод тарих сууринд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Өвөр Монголын Их Сургуулийн оюутнууд болон тус сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутнуудаас бүрдсэн нийт 70 гаруй хүн 1000 гаруй мод тарьсан байна. Энэ үеэр мөн оюутнуудад Хөххотын Сайхан Дүүргийн ой шугуйн галын аюулаас сэргийлэх сууринг үзүүлэн, гал сөнөөх багаж хэрэгслийг танилцуулан, гал унтраах үзүүлбэр үзүүлсэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл