Хөххотын усан бассейн, биеийн тамирын заалны барилгын ажил 90 хувтай явагдаж байна
2017-07-04 11:20
Хөххотын усан бассейн, биеийн тамирын заалны гол барилгын ажил дуусаж, гаднах чимэглэлийн засвар ба цахилгаан нэвтрүүлэх ажил эхэлсэн байна.

Зураг дээр ажилчид Хөххотын усан бассейнийг чимэглэж байна.

Одоогийн байдлаар барилгын ажил 90 хувьтай явагдаж, ажилчид ажлын хурдаа нэмэн барилга барих ажлаа эрчимтэй явуулж, 9 дүгээр сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Нийт 4.8 тэрбум юанийн хөрөнгө оруулан барьсан Хөххотын усан бассейн, биеийн тамирын заал нь 46492 хавтгай дөрвөлжин метр талбайтай, гурван давхар 33 метр өндөр том барилга бөгөөд олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой аж.



Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Өвөр Монгол Сонин мэдээ сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх
