solongonews
Улаанхот-Байчэн хурдны төмөр замын ажил дуусав
2017-07-23 20:51
Улаанхот-Байчэн хурдны төмөр замын ажил дууссан байна.

  ӨМӨЗО-ны анхны муж дамнасан галт тэрэг 7 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 18 минутаас эхлэн Улаанхот-Байчэн хурдны төмөр замаар давхих боллоо. Энэ нь Улаанхот-Байчэн хурдны төмөр замын барилга дууссаныг харуулж байгаа юм.   

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь галт тэрэг албан ёсоор нэвтэрснийг зарласан байна.

Энэхүү хурдны зам нь Хянган аймгийн Улаанхотоос Гирин мужийн Байчэн хотод хүрч, нийт урт нь 84.27 км байх юм. Түүнчлэн цаг тутамд 160 км хурдтай давхих боломжтой юм байна. Тус хурдны зам ашиглалтад орсноор Өвөр Монголын зүүн бүс нутгаас Бээжин хүрэх цагийг хэмнэж, бүс нутгийн хүмүүсийн харилцаа болон эдийн засгийн хөгжил, жуулчлалыг хөгжүүлэхэд ашигтай юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл