solongonews
Орь залуу насаа шинэ цаг үед зориулж, агуу их Хятадын мөрөөдлөө биелүүлье
2018-12-12 11:15
Орь залуу насаа шинэ цаг үед зориулж, агуу их Хятадын мөрөөдлөө биелүүлье.

    ӨМӨЗО-ны дэд дарга Ли Бинрүн 12-р сарын 11-ний үдээс хойш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Хун Дэ дээд сургуулийн багш сурагчдад “ Орь залуу насаа шинэ цаг үед зориулж, агуу их Хятадын мөрөөдлөө биелүүлье” гол сэдэвт тайлан тавьсан байна.

Ли Бинрүн залуу оюутнууд бол шинэ цаг үетэй зэрэгцэн урагшилсан нэг үеийнхэн бөгөөд агуу их цаг үеийн үүрэг хариуцлагыг үүрэглэж байдаг. Ганц шинэ цаг үеийн тухай зөв ойлголттой байж, шинэ цаг үеийн үүрэг хариуцлагаа сайн биелүүлбэл сая Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх гол боловсон хүчин болж, эх орон болон үндэстний хүсэл мөрөөдлийг биелүүлж чадна гэж онцолсон байна.

Мөн тэрээр:

- Хятадын онцлогтой социалист шинэ эрин үеийн гол онцлог, шинэ эрин үеийн чухал стратеги бодлого, шинэ цаг үеийн үүрэг хариуцлага зэрэг гурван талаас тайлангийн агуулгаа гүнзгийрүүлж, оюутнуудад шинэ цаг үеийн утга учир болон агуу их түүхэн үүргийг тодорхойлон өгүүлсэн юм. Мөн Хятадын онцлогтой социалист шинэ эрин үеийн гэгээн саруул алс ирээдүйг багш оюутнуудад дүрслэн үзүүлсэн байна. Ли Бинрүн залуу оюутнуудыг итгэл бишрэлээ чангалж, эрхэм дээд хэв чанарыг бий болгон, эрдэм чадвараа дээшлүүлж, хичээн зүтгэж, шинийг санаачлан, шинэ цаг үеийн агуу их бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, өөрийн билэг оюун ухаанаа өргөж, өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэн зөгнөсөн байна.

Хун Дэ дээд сургуулийн 580 гаруй багш сурагчид энэхүү тайланг хүлээн авч сонссон байна.


 


 

Зохиогч: БАЯСАЛ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл