solongonews
Хөдөө орон нутгийн аялал жуулчлал хөгжиж байна
2018-04-16 15:48
Хөдөө орон нутгийн аялал жуулчлал хөгжиж байна.

Дөрөвдүгээр сарын Хөлөнбуйрт цас сэмрэн хайлж, аялал жуулчлалын төслүүд ар араасаа хөвөрч байна. 2001 оноос эхлэн хэрэгжсэн Эргүнэ хотын “Орос угсааны гэр бүлийн аялал жуулчлал” төсөл нь Хятад улсын ядуурлаас ангижруулах төсөл төлөвлөгөө болон “Иргэдийн аялал жуулчлал” төсөлтэй уялдаж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Эргүнэ хот ногоон, нээлттэй, хамтын хөгжил дэвшлийг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, чанар, үр ашгийг дээшлүүлэх, шинэ хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг хөгжүүлэхэд чиглэсэн олон нийтийн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн юм. Энэ нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалтай нягт уялдаж хот суурингийн бүтээн байгуулалт, тосгоны онцлогийг бүрдүүлж, олон тооны өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын газруудыг бий болгож байна. Хятад болон Оросын хилийн аялал жуулчлалын бүсийг байгуулах, хилийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс байгуулах, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг дэмжиж байна.

2017 онд Эргүнэ хот нь нийт 5.177 сая зорчигчийг хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 5.08 тэрбум юаньд хүрч, гадаадын жуулчдын тоо 35,300 хүрч, гадагш аялсан жуулчдын тоо 35,100 давжээ.


 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл