
Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь Монгол Улстай соёл боловсролын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр 2015 оноос хойш Монгол Улсын сурагчдыг шагнан урамшуулах дүрмийг товлож хэрэгжүүлснээр Эрээн хотод ирж суралцах Монгол Улсын сурагчдын тоо 2014 оноос 3.4 хувиар нэмэгджээ.
Хятад, Монголын хуурай замын хамгийн том хилийн боомт хот, Орос болон Европтой нэвтрэх чухал замын хувьд, ялангуяа Хятад улсын “Бүс ба зам” болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ахицыг дагаад Эрээн хотын байршлын давуу тал илүү тодорхой болов. Энэхүү боломжийн хүрээнд Эрээн хот нь соёл боловсролын талын гадаад солилцоо хамтын ажиллагааг ахиулах эерэг арга хэмжээг авч олон улс дахь эдийн засаг, арилжаа худалдаа, иргэдийн харилцааг нягтруулж байна. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургууль нь Эрээн хотын Ардын засгийн газраас Өвөр Монголын Багшийн Их Сургуультай хамтарч байгуулсан гол их сургуулийн нэг болно. Тус сургууль нь Монгол Улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, “2+2” хөтөлбөрийн дагуу хоёр улсаас оюутан элсүүлж, эхний хоёр жилийг нь тус сургуульдаа, сүүлийн хоёр жилийг нь Монгол Улсын сургуульд суралцуулж, тэнцсэн оюутнуудад хоёр талын сургуулиас диплом олгодог юм. Хоёр улсын хамтын ажиллагааны шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчийг хүмүүжүүлж байна. Монгол Улсын Хэнтий аймгийн Дадал сумын оюутан Мичидмаа 2016 онд тус сургуульд элсэн орж, Монгол Улсаас ирсэн 17 оюутны хамт Бизнесийн хятад хэлний мэргэжлийн хоёрдугаар курсэд суралцаж байна.
Мичидмаагийн ярьж байгаа “Засгийн газрын тэтгэлэг” гэдэг нь Эрээн хотын Засгийн газраас гаргасан Монгол Улсын оюутан сурагчдыг шагнан урамшуулж байгаа тэтгэлгийг хэлж байгаа болно. Эрээн хот 2015 оны 09-р сард “Монгол Улсын сурагчдын шагналын мөнгийг хэрэгжүүлэх арга (туршилтын байдлаар хэрэгжүүлэх)”-ыг тогтоожээ. Төсөлд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургуульд суралцаж байгаа Монгол Улсын оюутанд жил бүр 7400 юань, Эрээн хотын бүх бага, дунд сургуулийн энгийн анги болон Монгол Улсын хүүхдийн тусгай ангид суралцаж байгаа сурагчдад тус тус 2000 юань болон 6000 юанийн тэтгэлэг олгоно. Энэхүү суурин дээр мөн 20 хувийн харьцаагаар Эрээн хотын бүх сургууль дахь Монгол Улсын сурагчдын онц сайн суралцсан сурагчдад шагналын мөнгө олгоно гэж тогтжээ. 2014 онд Эрээн хотод суралцаж байсан Монгол Улсын сурагч 278 байсан бол 2015 онд 433, 2016 онд 821 болон нэмэгдсэн байна. Одоо Эрээн хотын Олон улсын дээд сургуульд 268 оюутан, Эрээн хотын Монгол дунд сургууль болон Монгол бага сургууль, Эрээн хотын нэгдүгээр дунд сургуульд нийт 636 сурагч, Эрээн хотын Монгол цэцэрлэгт 44 хүүхэд сурч хүмүүжиж байна.
Мичидмаа Эрээн хотод суралцаж байгаагаа “Улсынхаа үүдэн дээр эрдэм ном сурч байна” хэмээн ярьж байв. Тэрээр мөн: “Монгол Улсад хятад хэлтэй хүн их хэмжээгээр шаардлагатай байна. Хятад хэл сураад Монгол Улсдаа буцаж очоод багшийн ажил, орчуулагч хийж болно. Эдийн засгийн чиглэлд ажиллаж ч болно. Эсвэл Хятад улсын их сургуулиудаар магистрт үргэлжлүүлэн суралцаж ч болно” хэмээн хятад хэл сурч байгаа зорилго болон ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярьж байлаа.
“1998 оноос эхэлж Эрээн хот нь Монгол Улсын сурагчдыг хүлээн авах болсон юм. Одоог болтол 10-аад жилийн хугацаанд Эрээн хотод ирж суралцсан Монгол Улсын сурагчдын тоо нийтдээ 3900 гаруй болоод байна. Дараа дараагийн алхамд бид Эрээн хотод суралцаж байгаа Монгол Улсын оюутан сурагчдын тоог жилд 2000 хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Монгол Улсын сурагчдын тэтгэлгийн дүрмээ биелүүлж, хоёр улсын соёл боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын нөхөрлөл ойлголцлыг илүү гүнзгийрүүлэх зорилготой” хэмээн Эрээн хотын Намын хорооны Суртал ухуулах хэлтсийн орлогч дарга Лиү Яаньжүн ярив.
