solongonews
Монгол үндэстний адууны эдлэлийн гар урлалын уламжлал
2018-11-08 11:20
Монгол үндэстний адууны эдлэл хэрэглэлийн гар урлалын уламжлагч.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Тогтуунбаяр нь адууны эдлэл хэрэгсэл хийх гар урлалын дархан, Хятадын биет бус соёлын өвийн өвлөгч юм. Тэрээр 40 гаруй жилийн хугацаанд адууны эдлэлийг хийсээр ирсэн бөгөөд түүний урлах арга мэргэжил нь Хорчн онцлогтой адууны эдлэлийн нарийн хийцтэй, чанар сайтай, тааламжтай, гоёмсог зэрэг өвөрмөц онцлогийг бүрдүүлж чадсан ажээ.

“Морины нуруун дээрх үндэстэн” хэмээх монгол үндэстэн нь адууны эдлэл хэрэгсэл хийхдээ олон жилийн ур ухаан, арга мэргэжил үүх түүхтэй, монгол үндэстний уламжлалт гар урлалын салбарт чухал байр суурийг эзэлдэг билээ. 2008 онд монгол үндэстний адууны эдлэл хэрэгсэл урлан хийх арга мэргэжил нь Хятадын зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл