
1981 онд үндэстний боловсролыг “идэвхтэй сэргээн тогтвортой хөгжүүлэх” ба “урьдчилан хөгжүүлэх голлон дэмжих” арга хэмжээ авч, мал аж ахуйн оронд “төвлөрүүлэхээр гол болгох, албанаас эрхлэхээр гол болгох, байранд суухаар гол болгох, бүхэл өдрийн дүрмээр гол болгох”-ыг биелүүлэхийг дурдсан байна.
2003 оноос эхлэн “хоёрыг хэлтрүүлж нэгийг нөхөх” бодлого хэрэгжүүлжээ.
2011 оны хаврын хичээлийн жилийн хугацаанаас эхлэн монгол, /олонгос/ хятад хос хэлний сургуульд 12 жил төлбөргүй суралцах бодлогыг хэрэгжүүлжээ.
Одоогоор Өвөр Монголд тусгай төлөвлөсөн үндэстний дунд бага сургууль 502 байгаа бөгөөд сургуульд сурч буй хүүхэд 364 мянга байна.
ӨМӨЗО-д үндэстний хүүхдийн цэцэрлэг 416 байгаа бол цэцэрлэгт суралцан хүмүүжиж байгаа хүүхэд 83 мянга байна. Үүнд, монгол хятад хэлний сургалттай үндэстний хүүхдийн цэцэрлэг 389 байгаа бол суралцан хүмүүжиж байгаа хүүхэд 53.6 мянга бий.
ӨМӨЗО-д 53 их дээд сургууль бий, суралцаж байгаа үндэстний цөөнхийн оюутан 33.5 мянга байна.
1947 онд Өвөр Монголын үндэстний бага сургууль 377 байсан бол үндэстний цөөхний сурагч 22.6 мянга байна.
Үндэстний дунд сургууль 4 байгаа бол сургуульд суралцаж байгаа үндэстний цөөнхийн сурагч 524 байжээ.
1949 он болоход Өвөр Монголын үндэстний бага сургууль 557 болж, сургуульд суралцаж байгаа үндэстний цөөнхийн сурагч 49 мянгад хүрчээ.
Үндэстний дунд сургууль 10 болж нэмэгдсэн бөгөөд сургуульд сурч байгаа сурагч 905 болжээ.
2007 оноос эхлэн монгол, хятад хос хэлний албан журмын сургалт хүртэж байгаа сурагчдад амьжиргааны нөхвөр олгож, бага сургуулийн хүүхдэд жил бүр 1080 юань олгож байсан бол дунд сургуулийн сурагчдад жил бүр 1350 юань олгов.
2012 оноос эхлэн монгол, /солонгос/ хятад хос хэл сурч байгаа дунд, бага сургуулийн сурагчдын нөхвөр мөнгийг нэмэгдүүлэн, бага сургуулийн сурагч бүрд жилийн 1350 юань, дунд сургуулийн сурагч бүрд жилийн 1620 юань, ахлах сургуулийн сурагчдад жилийн 1890 юань олгов.
2014 оноос эхлэн Өвөр Монголын хамгийн доод амьдралын баталгааг хүртэж байгаа гэр бүлийн хүүхэд их сургуульд бүртгүүлбэл 40 мянган юанийн нөхвөр, коллежид элсэн ороход 30 мянган юанийн нөхвөр олгов. Хоёр жилийн дотор11 мянган үндэстний цөөнхийн сурагч 396 сая юанийн нөхвөр хүртсэн байна.
