solongonews
Тэргэл сарны баярын амралтаар Өвөр Монголын аялал жуулчлалын орлого 0.4 тэрбум юаньд хүрэв
2018-09-26 16:53
Тэргэл сарны баярын амралтаар Өвөр Монголын аялал жуулчлалын орлого 0.4 тэрбум юаньд хүрэв.

Энэ оны Тэргэл сарны баярын амралтаар Өвөр Монгол давхардсан тоогоор 3.8 сая жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувь нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын нийт орлого 0.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.55 хувь нэмэгдсэн байна гэж ӨМӨЗО-ы Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс сүүлийн өдрүүдэд мэдэгдсэн аж.

Аялал жуулчлалын бүтцийн чанартай хангамжийн өөрчлөлтийн гүнзгийрэхийн дагуу Өвөр Монголын аялал жуулчлалын арга маяг олширч, мөн олон төрлийн баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулснаас бүс нутгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг ахиулж чадсан юм. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл