solongonews
Авьяаслаг багачууд алтан медалиар энгэрээ мялаалгалаа
2019-07-29 17:19
Алшаа нутгийн авьяаслаг багачууд алтан медалиар энгэрээ мялаалгалаа.

Түүхт том гүрнүүдийн эртний нийслэл, Торгоны алтан замын эхлэл болсон алдарт эртний хот Чан-Ань буюу өнөөдрийн Шаньси мужийн Ши-Ань хотноо 07-р сарын 24-ний өдөр болсон бүх Хятад улсын гурав дахь удаагийн хүүхэд багачуудын бүжгийн наадамд Өвөр Монголоо төлөөлөн оролцсон Алшаа аймгийн “Эзэн” урлагийн баг хамт олон алтан медалиар энгэрээ мялаалгалаа.

“Эзэн” урлагийн баг 2018 оны хавар байгуулагдаж, жил гаруйн богинохон хугацаанд бадран хөгжиж, монгол бүжгийн үндсэн бэлтгэл дасгал, ур мэргэжлийг хүүхэд багачуудад сургахаар зорилго болгосоор ирсэн юм. Урлагийн баг нь саяхан зохион байгуулагдсан Өвөр Монголын хүүхэд багачуудын урлагийн наадамд Алшаа нутгаа төлөөлөн оролцож, тэргүүн байранд орж, бүх Хятад улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээ авч байсан юм. Харин одоо бүх Хятад улсын гурав дахь удаагийн хүүхэд багачуудын бүжгийн наадамд алтан медалийн шагнал хүртэж ард түмнээрээ үнэлүүллээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Талын дуун хоолой радиогийн вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл