solongonews
Хятад улсын Адуун соёлын гол сэдэвт анхны шуудан Өвөр Монголд байгуулагдав
2019-08-20 10:07
Хятад улсын Адуун соёлын гол сэдэвт анхны шуудан Өвөр Монголд байгуулагдлаа.

    Хятад улсын анхдагч Адуун соёлын гол сэдэвт анхны шуудан энэ сарын 18-ны үдээс хойш Өвөр Монголын Хөххотд байгуулагдаад байна.

Тус гол сэдэвт шуудангийн хэлбэр загвар нь монгол гэр, үндэстний өвөрмөц соёлын бүтээгдэхүүн, захидлын болон мэндчилгээний карт, дурсгалт захидлын хуудас, мөн амьдралын хэрэгслийг багтаан төвлөрүүлэн дэлгэхийн зэрэгцээ бас борлуулж байдаг. Эдгээр соёлын бүтээгдэхүүн нь адуун соёлоор төлөөлүүлсэн Өвөр Монголын үндэстний соёлыг системтэй илрүүлсэн байна.

Хятад улсын Шуудангийн групп компаний ӨМӨЗО-ы салбар компаний ерөнхий захирал Цай Минхүй, улсын хэмжээнд адуун соёлоор гол сэдэв болгосон анхны өвөрмөц шуудангийн товчоо байгуулсан нь шуудангийн товчооны хот хөдөөг хамарсан сүлжээний нөөц баялгийн давуу талыг бүрэн бадруулж, монгол морины зориг тэвчээрийг уламжлан, Өвөр Монголын адуун соёлыг ухуулан сурталчилж, Өвөр Монголын бүс нутгийн соёлын өвөрмөц бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд туслахын зэрэгцээ соёлын өвөрмөц брэнд тэмдэгтийг цогцлооно гэсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл