Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх 25 дахь өдрийг тэмдэглэн цөлжилтийг засан сайжруулах олон улсын судалгааны хурал 06 дугаар сарын 17-ны өдөр Хөххотод болжээ. Хуралд оролцсон хүмүүс дэлхийн цөлжилтийн одоогийн байдал, хандаш, сэргийлэн зассан амжилт бүтээлийн талаар ярилцсан байна.
Хурлын нээлтийн үеэр ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ли Биндүн Өвөр Монголын цөлжилтөөс сэргийлэн засах ажлыг Хятад улсын умардын экологийн аюулгүй чухал халхавчийг байгуулах, эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах чухал стратеги арга хэмжээ болгон чухалчилж, Засгийн газраас удирдсан, нийгэм даяар оролцсон, шинжлэх ухаан технологиор хөтлөн дагуулсан, аж үйлдвэрээр зохион байгуулсан мэргэжилтнээр тулгуурласан, нээлттэй шинэ байдлыг байгуулж, үйлдвэрлэл хөгжсөн, амьдрал чинээлэгжсэн, экологи сайн сайхан нэгдлийг биелүүлэх болно гэжээ.
Хурлын үеэр Хятад улсын Ойжуулалтын сангийн нийгэмлэг болон ӨМӨЗО-ы ой шугай, нутаг бэлчээрийн товчоо “Стратегийн хамтын ажиллагааны зөвшилцлийн бичиг”-т гарын үсэг зурж, 5 жилийн хугацаанд нийт 500 сая юань хандивлахаар болсон байна. Энэхүү санхүүг Өвөр Монголын мод тарьж ойжуулах ба экологийн сэргэлтийн төсөлд хэрэглэх болно.
