solongonews
Үзэсгэлэнт хилийн хот наадамчин олныг урьж байна
2017-12-24 10:03
Үзэсгэлэнт хилийн хот Манжуур мөс цасны наадамдаа урьж байна.

Хятад-Манжуурын XIX удаагийн Хятад, Орос, Монголын олон улсын мөс цасны наадмын паркийн нээлтийн ёслол 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Манжуур боомтын хотод боллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь “Цас мөсний сүрлэг төрх, үзэсгэлэнт хилийн хот” гол сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Төв гол бүс, Монгол Юань гүрний соёлын бүс, Европын зан заншлыг харуулсан бүс, хүүхэд багачуудын цэнгэлийн бүс болон өнгөт мөсний баримлын парк болон нарийн хийцтэй бүтээлийн мөсөн баримлын парк зэргээс бүтсэн байна.

Энэ удаагийн мөс цасны наадмын агуулга нь баялаг болж байгаа юм. Мөн мөс цасны соёл, мөс цасны спорт, мөс цасны аялал жуулчлал зэрэг 16 төрлийн гол сэдэвт онцгой үйл ажиллагаа 2018 оны 3 дугаар сар хүртэл үргэлжлэх юм. Энэхүү арга хэмжээнд Хятад-Манжуурын XIX удаагийн Хятад, Орос, Монголын олон улсын мөс цасны наадмын паркийг нээх ёслол, Хятад, Орос, Монгол мөс цасны аялал жуулчлалын танилцуулгын хурал, Хятдад-Манжуурын XIV удаагийн Хятад, Орос, Монголын гоо бүсгүйн олон улсын тэмцээн, III удаагийн Манжуурын олон улсын форум,  гэрэл зургийн үзэсгэлэн, Хятад, Орос, Монголын олон улсын boomerang-гийн урилгын тэмцээн, Хятад, Орос, Монголын биллиардын урилгын тэмцээн, Хятад, Орос, Монголын хүүхэд багачуудын цасан дээрх хөл бөмбөгийн тэмцээн, Хятад, Оросын хүүхэд залуучуудын олон улсын мөсөн бөмбөгийн урилгын тэмцээн болон Баяжил өвлийн улирлын “Наадам” зэргийг багтаасан олон төрлийн арга хэмжээг багтаж байгаа аж.

Зохиогч: Бэлтгэсэн: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл