solongonews
Ард түмний сэтгэлд хадагдсан Ван Гаймэй
2017-10-13 15:53
Ван Гаймэй Өвөр Монголын Үхай хотын Удын тохой дүүргийн Баянсайханы төлөөлөгчийн газрын дэд даргаар ажилладаг. 2009 оны 11 дүгээр сард тэрээр Баянсайханы төлөөлөгчийн Шяньфэн нийгэм дүүргийн намын хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ.

Ажилтайгаа шуурхай танилцахын тулд Вай Гаймэй амралтын цагаа ашиглан нийгэм дүүргийн намын зөвлөл, орон сууцны зөвлөлийн хүмүүсийг дагуулан өрх дараалан судалгаа хийж, харьяа дүүргийн газрын зургийг зурсан байна. Тэрээр харьяа дүүргийн газрын байц, бүтэц ба иргэдийн амьжиргааг сайн мэдэх үүднээс нийгэм дүүргийн намын гишүүн, амьжиргааны тэтгэмжтэй өрх, хөгжлийн бэрхшээлтэй өрх зэрэг 1000 гаруй өрхөд хүрч нийгэм дүүргийн талаар ойлголт авчээ.

Ван Гаймэй нийгэм дүүргийн оршин суугчдын өөртөө засахыг хөгжүүлэхийг чухалчилж, иргэдийн амьдралын байдлыг мэдэж, оршиж байгаа асуудлыг хурдтай шийдэж зөрчил маргааныг тасалдаг. Ард түмнийг уриалан аюулгүй байдал, орчин тойрны хамгаалалтыг чангатгажээ. Иргэдэд 24 цаг утсаар үйлчилдэг байна. Зан Жиньрү:

- Ван Гаймэй биднийг уриалан нийгэм дүүргийн замыг засаж, 100 гаруй хүнд ажил олгож өгсөн байна гэжээ.

Жил гаруйн хугацаанд бүх гудамж талбайн орчин нөхцөл, ариун цэврийн тал дээр маш их өөрчлөлт гарсан байна. Ван Гаймэй Хятад улс, ӨМӨЗО-ы зэрэглэлийн олон удаагийн яруу алдрыг хүртжээ.

- Би эгэл жирийн иргэн. Ард түмэнтэйгээ хамт байдаг болохоор тэдний жаргал зовлонг ойлгоно. Тэдэнтэй хамт байхдаа хамгийн жаргалтай. 

Зохиогч: Идэргүүн
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл