solongonews
Ли Жихэн Вьетнамын элчин сайд Дэн Минкүйтай уулзав
2017-07-04 16:49
ӨМӨЗО-ны намын хорооны дарга, Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн 7 сарын 3-ны өдөр Вьетнамын элчин сайд Дэн Минкүйтай Хөххотноо уулзав.

Ли Жихэн Өөртөө Засах Орны үндсэн байдлыг товч танилцуулан, хоёр улсын ард иргэд гүн гүнзгий уламжлалт нөхөрлөлтэй, хойшид Хятад, Вьетнам хоёр улс эдийн засаг, арилжаа худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол, шинжлэх ухаан технологи, эрүүл мэндийн талаар харилцаагаа өргөтгөхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Дэн Минкүй Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийг сонирхон, Ли Жихэний дурдсан хамтран ажиллах сануулгад идэвхтэй хариулт өгч, хоёр улсын нөхөрсөг харилцааг улам сайн харуулахыг хүслээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл