solongonews
Алтанхуа цэцгийн наадам-Шилийнгол аймгийн ”Өртөө дамнан мориор аялах наадам” нээлт боллоо
2018-07-15 21:34
Алтанхуа цэцгийн наадам-Шилийнгол аймгийн ”Өртөө дамнан мориор аялах наадам” нээлтээ хийлээ.

“2018 оны Өвөр Монголын дэлгэрэх улирлын аялал жуулчлалын алтанхуа цэцгийн наадам, Өвөр Монголын Шилийнгол аймгийн  "Өртөө дамнан мориор аялах наадам”-ын үйл ажиллагааны нээлт 07 дугаар сарын 15-нд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Юань гүрний дээд нийслэлийн бууринд болов.

ӨМӨЗО-ы орлогч тэргүүлэгч Ай Лихуа арга хэмжээг нээж үг хэллээ. 

Энэ удаагийн арга хэмжээ нь Өвөр Монголын “Дэлгэрэх улирлын аялал жуулчлалын”-ын цуврал үйл ажиллагааны нэг юм. Шулуун хөх хошууны шар талын алтанхуа цэцгийн тал нутгийн цэцэг дэлгэрэх онцгой улирлын өнгө үзэмж, дэлхийн соёлын өв болох Юань гүрний дээд нийслэлийн бууринд түшиглэн, аялал жуулчлалаар гол болгож, соёлоор сүнс, мөн чанар болгон нээлтээ хийлээ.

Мөн Шилийнгол аймаг нь  Өвөр Монголын умардад нээлттэй, Хятад улсын “Бүс ба зам”-ын бодлогын чухал цонх болсны хувьд Шилийнголын тал нутгийн онцлог аялал жуулчлалын эдийн засгийг сайжруулж, жуулчдад үзэсгэлэнт Өвөр Монголын тал нутгийн өнгө үзэмж, уламжлалт  үндэстний  зан  заншил,  түүх соёл, аялал жуулчлалын нөөц баялгийг биечлэн мэдрүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа аж.

 Нээлтийн ёслол “Асар” ардын хөгжим, “Саруул тал” уртын дуу, монгол ардын биелгээ, орчин үеийн морин спорт, үндэстний хувцас загварын үзэсгэлэн зэрэг дуу бүжгээр нээлтээ хийв.

Энэ удаагийн арга хэмжээг ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын хөгжүүлэлтийн зөвлөл, Шилийнгол аймгийн захиргаанаас санаачлан зохион байгуулж, Шилийнгол аймгийн Аялал жуулчлалын хөгжүүлэлтийн зөвлөл, Шулуун хөх хошууны Засгийн газар хамтран зохион байгуулсан юм.

Дамшрад сонирхуулахад энэ удаагийн үйл ажиллагаа нь 07 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, наадмын хугацаанд Шилийнголын "Өртөө дамнан мориор аялах наадам”, алтан бадам цэцгийн үйл ажиллагаа, XV удаагийн Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадмын бэлтгэл уралдаан, “Өвөр Монголын охь амт, Шилийнголын монгол идээ”-г дэлгэх ёслол, “Шанд нуураар аялж, Хулан Шарга Даагын элс манхны өнгө үзэмжийг сонирхох” чөлөөт аялал зэрэг баялаг агуулга бүхий арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.   

Зохиогч: Т.БУЯНХИШИГ, БАЯСГАЛАН
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл