solongonews
Нугастай баг улаан үхэр үржүүлж байна
2018-10-13 20:54
ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Нугастай багт махны чиглэлийн улаан үхэр үржүүлэх ажил эрчимтэй явагдаж байна.

Тус хошуу өнгөрөгч онд 800 мянган үхэртэй болсон нь хошууны иргэн тутамд хоёр үхэр оногдсон гэсэн үг юм. Нугастай гацааны Баяннуур багийн улаан үхэр өсгөн тэжээх тойрог нь 2014 онд байгуулагджээ. Тэд одоогийн байдлаар 80 мү талбайд үхрийн 18 хороо барьсан нь хэв загвар, чанарын хувьд улсын стандартыг хангасан байна. Тэд махны чиглэлийн энэхүү улаан үхрээрээ Өвөр Монголдоо алдартайн дээр мах боловсруулах, худалдаалах аж ахуйн хөгжлөөр гацаа суурингийнхаа малчдын ахуй амьдралыг дэмжихийг зорилтоо болгон ажиллаж байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл