solongonews
Уйлж ирээд инээж харьлаа
2017-07-23 23:41
Урадын өмнөд хошууны талуудыг эвлэрүүлэх төв байгуулагдсан гэх сургаар бид очсон юм.

     Энд мал аж ахуй, газар тариалангийн газрын гомдол мэдүүлэлт, хот суурингийн бүтээн байгуулалтын салбарын гомдол мэдүүлэлт, хөдөлмөр хүчний гомдол мэдүүлэлт зэрэг олон төрлийн гомдлыг салбар салбараар нь хуваан Эвлэрүүлэх тасаг байгуулсан байна. Үүнд тусгай хариуцсан эвлэрүүлэгч тулгарч байгаа асуудал болон холбогдох хуулийн мэдлэгийг нарийн тайлбарлан өгч гомдол гаргасан талуудыг харилцан эвлэрүүлэхээр зүтгэн ажиллаж байгаа аж. Энэхүү Эвлэрүүлэх төвөөр дамжин бусад газрын хуулийн мэргэжилтэн, хуульч нартай ярилцаж болох юм.
 Энэхүү Эвлэрүүлэх төв нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж, Урадын өмнөд хошууны 57 байгууллагыг хамруулж, нийт 220 ажилтантай. Тус төв байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл нийт 100 орчим гомдол хүлээн авч эвлэрүүлсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл