solongonews
Өвөр Монголын оюуны сангийн бүтээн байгуулалтын хурал болов
2018-12-12 14:23
Өвөр Монголын оюуны сангийн бүтээн байгуулалтын хурал болов.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэхэд зориулсан “Өвөр Монголын оюуны сангийн бүтээн байгуулалтын хурал” 12-р сарын 11-ний өдөр Хөххотод зохион байгуулагджээ. Тус хурлыг ӨМӨЗО-ы нийгмийн шинжлэх ухааны холбоо, Өвөр Монголын Бэй Чэнь оюуны сангаас хамтран зохион байгуулсан байна.

Хурлаар өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд нийгмийн оюуны сангийн санал зөвлөгөө өгөх, онолын судалгаа хийх, нийгмийн үйлчилгээ хангах, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, олон улсын солилцоог ахиулах зэрэг талд үзүүлсэн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байна.

Мөн Өвөр Монголын оюуны сангийн холбогдол бүхий албаны хүн, нийгмийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтэн судлаачид шинэ цаг үеийн Өвөр Монголын оюуны сангийн шинэ үүрэг хариуцлагын эргэн тойронд оюуны сангийн бүтээн байгуулалтын үр дүнтэй туршлагуудаас хуваалцан, оюуны санг бүрэн ашиглаж, шинжлэх ухаанч зөвлөгөө өгч, намын хороо, Засгийн газраас шинжлэх ухаанчаар стратеги бодлого тогтоох ажлыг бэхжүүлэн хийх тухай санал бодлоо солилцсон байна. 

Зохиогч: НАРАНТУНГАЛАГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл