Хөххотын Засгийн газар болон Төвийн Үндэстний Их Сургуулийн харьяат дунд сургууль 03-р сарын 31-ний өдрийн үдээс хойш хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Үндэстний цөөнхийн орны боловсролын салбарын хөгжлийг дэмжиж, Хөххотын ард түмэнд хүрсэн боловсрол хүртэх таатай орчныг бий болгоход зорилго тавьж, Бээжин, Өвөр Монголын харилцан туслалцах холбогдох бодлогын хүрээнд Хөххотын Засгийн газар Төвийн Үндэстний Их Сургуулийн харьяат дунд сургуультай хамтран ажиллаж, Хөххот дахь салбар сургуулийг хамтран байгуулахаар болсон байна.
Тус сургууль нь олон нийтийн бүрэн цагийн дунд сургууль бөгөөд гэрээний дагуу хоёр тал цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Төвийн Үндэстний Их Сургуулийн харьяат дунд сургуулиас багш бэлдэх ажилд дэмжлэг үзүүлж, Хөххотын багшийн боловсон хүчний баг болон боловсролын чанарыг сайжруулах талыг дэмжинэ гэжээ.
Төвийн Үндэстний Их Сургуулийн харьяат дунд сургууль 1913 онд байгуулагджээ. Өмнө нь Монгол-Төвдийн сургууль байсан бөгөөд ӨМӨЗО-той олон жилийн хугацаанд нөхөрсөг харьцаатай байсаар иржээ.
