solongonews
”Ногоон гарц”-ыг байгуулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж байна
2018-12-18 22:12
Эрээн хот ”Ногоон гарц”-ыг байгуулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг идэвхтэйгээр дэмжиж байна.

Эрээн боомтоор экспортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 01-ээс 05-р сард 200 сая юань байв. 06-р сараас 10-р сар хүртэл (09-р сарын 20-ны өдөр Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хил гарах анхны "Ногоон гарц"-ыг албан ёсоор батлан нээв. Үнэндээ 06-р сараас Эрээн хот ногоон гарцыг нээсэн юм) экспортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 220 сая юаньд хүрч, нээсний дараа экспортын сарын дундаж хэмжээ нээхээс өмнөх хэмжээтэй харьцуулахад 10 хувиар өссөн байна.

Нэг. Зорилгоо тодорхой зохион байгуулж, хэрэгжүүлэхийг дэмжинэ. "Эрээн гаалийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хил гаргах "Ногоон гарц"-ыг хэрэгжүүлэх хөтөлбөр"-ийг боловсруулж, бүрдүүлэлтийн явцыг хялбар болгон, шаардлагад нийцсэн импорт, экспортын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тохирсон үйлчилгээг ханган, түүнчлэн холбогдох аж ахуйн нэгжүүдэд "Хаалганаас хаалганд" хүрэх үйлчилгээ, хилээр өнгөрөх цаг, ложистикийн зардлыг хамгийн бага болгон бууруулна.

Хоёр. Үйлчилгээний урьдчилгаа нь бизнесийн боловсруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. "Гурван тусгай хоёр шилдэг" механизмыг хэрэгжүүлэн,  тусгай хүн томилон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт шалгалт, логистикийн  бүрдүүлэлт зэргийг түргэн шуурхай хийхийг дэмжинэ. Жимс, хүнсний ногооны зохицуулалтын газрын талбайд оффис ажиллуулан, тээврийн шуурхай нэвтрэлтийг дэмжин, агуулахаас гарах бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хурдасгана. Газар дээр нь хянан шалгах үр ашгийг сайжруулахын тулд "Хяналт шалгалтыг нэгтгэх" багийг бий болгоно.

Гурав. Ухаалаг хяналт шалгалт нь технологийн тоног төхөөрөмжийн үр ашгийг шаарддаг. Инфляцын бус H986 машины хяналт шалгалтыг голчлон хэрэглэж, хүний хүчний хяналт шалгалтыг багасгаж, одоогоор машины  хяналтын хугацааг ерөнхийдөө 5 минутаас хэтрэхгүй болгов. Ухаалаг хяналт шалгалтыг хэрэгжүүлж,  экспортын жимс, хүнсний ногооны хорооллын хяналтын систем болон "Цаасгүй"  платформын хурдтай шалган нэвтрүүлэх системд холболдон экспортын жимс, хүнсний ногооны хяналтыг ухаалаг хяналтад хамруулсан байна. "Ногоон гарц" нээгдсэнээс хойш жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын бүтээгдэхүүн "Шуурхай баглаа боодол, шуурхай хүргэлт, шууд хяналт, шуурхай шалган нэвтрүүлэлттэй" болсон бөгөөд гаалийн бүрдүүлэлт үр ашгийг бараг нэг дахин нэмэгдүүлэв.

Дөрөв. Гадаад хамтын ажиллагаа нь "Ногоон гарц"-ыг байгуулах ажлыг гүнзгийрүүлэв. Хятад, Монгол хоёр тал хоорондох харилцаа холбооны механизмыг бэхжүүлж, "Хятад-Монголын Эрээн-Замын-Үүдийн хурдны замын боомтыг барьж байгуулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэх "Ногоон гарц"-ны хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж, Хятад, Монгол хоёр орны тоо баримтыг харилцан хүлээн зөвшөөрсөн мэдээлэл солилцох, хамтран хяналт тавих ажлыг хэрэгжүүлж, мөн "Ногоон гарц" хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээврийн хэрэгслийг нэмж, гаалийн түргэн шуурхай бүрдүүлэлт хийхийг тэргүүнд тавина.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : http://www.elht.gov.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл