Монгол Улсын Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут аар ахлуулсан баг хамт олон 04-р сар 25-ны өдөр Эрээн хотод айлчлан, нөхөрсөг хотын хэлэлцээр байгуулжээ.
Уулзалтад Шилийнгол аймгийн Намын хорооны гишүүн бөгөөд Эрээн хотын Намын хорооны дарга Жию Шүвенээр ахлуулсан удирдлагууд оролцож, хоёр тал эрх тэгш, хамтдаа хөгжих суурин дээр эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал, спорт, эмнэлэг, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг өргөн цар хүрээнд хамтран ажиллахаар болж, холбогдох санамж бичигт гарын үсэг зуржээ.
Эрээн хотын Намын хорооны дарга Жию Шүвен Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нарыг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлээд: - Хятадын талаас “Бүс ба зам” дагуух олон талын цар хүрээнд хамтран ажиллаж, хоёр орны хамтын хөгжил, иргэдийн амьдралд аз жаргал авч ирэх болно. Эрээн хот нь Монгол Улсын сурагчдын сургалтын төлбөр, урамшуулал зэрэг төсөл, бодлого гаргаж, мөн Монгол Улсын өвчтөнүүдэд тусламж үзүүлж, эмнэлгийн зардлыг 20 хувиар хөнгөлж, өнгөрсөн оноос эхэлсэн Өвөр Монголын тэргүүлэгч Бү Шяолиний санаачилгаар явуулж буй Бүс ба замын “Гэрэлт аян” Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй өвчтөнд үнэ төлбөргүйгээр хагалгаа хийх зэрэг олон талын төсөл бодлого хэрэгжүүлсэн нь хоёр орны нөхөрсөг найрамдалт харилцааг ахиулж байна. Эрээн хот болон Эрдэнэт хот нь нөхөрсөг найрамдалт харилцаа байгуулсны дүнд эдийн засаг, тариалангийн бүтээгдэхүүн, жимс ногоо, уул уурхайн гаралт зэрэгт хамтран ажиллана гэжээ.
Д.Батлут: - Эрдэнэт хот болон Эрээн хот нь олон удаагийн хамтын ажиллагаа өрнүүлж байсан. Энэ удаагийн санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр хотын нөхөрсөг найрамдалт харилцаанд шинэ хуудсыг бичиглэж, хоёр улсын иргэдийн аж амьдралд үр нөлөө үзүүлэх болно. Эрээн хотын эдийн засаг, боловсрол, эм эмнэлэг зэрэг талд Монгол Улсад үзүүлсэн хувь нэмэр, хүчин зүтгэлд гүн талархал илэрхийлж байна. Эрээн хотын хамт олныг Эрдэнэт хотод урьж, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү урагшлуулж, хамтдаа хөгжихийг хүсч байна гэжээ.
Эрдэнэт хот нь Монгол Улсын умард бүсэд орших ба Монгол Улсын хоёр дахь том хот бөгөөд 110 мянган хүн амтай. Орхон аймаг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зэс зэрэг ашигт малтмалууд ихтэй. Эрдэнэтийн зэсийн уурхай дэлхийд аравдугаарт загсдаг.
