solongonews
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх VII форум хаалтаа хийв
2019-07-30 11:38
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх VII форум хаалтаа хийсэн байна.

“Ногоон-Бүс ба зам”, экологийн соёл иргэншлийг хамтдаа байгуулъя” сэдэвт Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх VII форум энэ сарын 28-ны өдөр Өвөр Монголд хаалтаа хийв.

30 гаруй улс орны 400 гаруй улс төрч, олон улсын зохион байгуулалтын төлөөлөгч, худалдааны талын удирдагч, эрдэмтэн мэргэжилтэн Хөвчийн элсний экологийн аж ахуй, аж үйлдвэрийн сууринтай газар дээр нь танилцав. Үүний суурин дээр “Ногоон-Бүс ба зам” хийгээд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”, “Байгаль санхүү хийгээд тогтвортой экологийн нөхөн сэргээлт”, “Технологийн шинийг санаачлах болон экологийн нөхөн сэргээлт”, “Цөлжилтөөс сэргийлж, элсэн цөлийг засан сайжруулах хийгээд малчин тариачны орлогыг нэмэгдүүлэх” зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Форумын үеэр мөн 2019 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын цөлжилтөөс сэргийлэх гэрээ хэлэлцээрийн “Эх газрын амь насны шагнал”-ын шагнал гардуулах ёслол боллоо. Үүнд: Хятад улсын Төвдийн Өөртөө Засах Орны эдийн засгийн тэнхимийн дарга Ёндон Нагцүгийн өндөрлөгт мод тарих технологи нь амжилтад хүрснээр дэлхийн хэмжээнд шагнуулсан гурван хүний нэг нь болжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл