15 дахь удаагийн Хятад • Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын нэгэн чухал агуулга болох “Тал нутгаа магтан дуулъя” 2018 оны Өвөр Монголын тал нутгийн дуу хөгжмийн хамтлагийн тэмцээн болон шагнал гардуулах ёслол 08-р сарын 14-ний үдэш Хөххотын Рү И талбайд боллоо.

Өвөр Монголын хамтлагийн ур чадварын түвшинг дээшлүүлж, бүх төрлийн хамтлагийг хөгжүүлэхийг зорьсон Тал нутгийн дуу хөгжмийн хамтлагийн тэмцээн нь гурван сарын сонгон шалгаруулалтаар язгуур урлаг, электро хөгжмийн төрөлд эхний гурван байрыг шалгаруулсан байна.

Зангиа, Шонхор, Эзэн зэрэг шагнал хүртсэн долоон хамтлаг энэ үдэш саатсан үзэгчдэд урлаг соёлын шимээ өргөн барилаа.

15 дахь удаагийн Хятад • Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадам өндөрлөсний дараа эцсийн шатны тэмцээн уралдаанд оролцсон зарим хамтлаг Улаанмөчирийн ул мөрөөр урлагийн хөрсөнд үндэслэн, мал аж ахуй, газар тариалангийн орон болон хил хязгаар орны ард иргэдэд зориулан аялан тоглолт хийх юм.
