Өвөр Монголын Улаанхад хотын Ухан хошууны хотын төвд байрладаг “И Маньюань хөдөөгийн төмөр тогооны дайллага” нэртэй хоолны газар гийчин зочин олон л байлаа. Энэ хоолны газрын эзнийг Гүө Шүлин гэдэг. Тэрээр Цаншэн суурингийн нэгэн тариачин айлд төрж өссөн юм. Хөдөө орон нутагт байгаа нутгийн гахай, тахиа, амуу, төмс зэрэг органик бүтээгдэхүүнийг худалдах зорилгоор энэхүү хоолны газраа ажиллуулсан байна.
“Органик +онцлогт хүнс” ядуу айл өрхөд тус дэмжлэг үзүүлэх загвараар хоолны газраа эрхэлдэг.
Бидний тэжээсэн гахайн мах, тарьсан жимс, ургуулсан ногоо яагаад борлуулалт муу байдаг юм бол? гэж Гүө Шүлин олон жил гайхсаар ирсэн гэх. Харин хэсэг бүс нутгаар химийн тэжээл, тариан эм их хэмжээгээр хэрэглэж бжыгаас болж хүнсний бүтээгдэхүүнүүд угийн үнэр амтаа алдаж байхыг олж мэдээд, хүмүүст экологийн цэвэр хүнсний ногоо, махаар хангах зорилгоор органик хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхээр зориг шулуулдсан байна. Ухан хошууны тариачин айлын тарьж тэжээх тусгай хоршоо, Ухан хошууны Гүө Шүлин гэр бүлийн тариалангийн талбайг байгуулан, химийн бордоо, тариан эм хэрэглэхгүй, органик тариан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ. Одоогоор 4900 мү (1га=15мү)талбай газарт нутгийн гахай, махны тахиа тэжээж, мөн будаа зэрэг органик хүнсний бүтээгдэхүүн тарьдаг. Гүө Шүлин гэр бүлийн тариалангийн талбай нь жилд 2200 органик нутгийн гахай, 10 мянган нутгийн тариа борлуулдаг. Нутгийн гахай нь дунджаар 120 кг жинтэй, 1кг мах бүртээ 30 юань, гахай бүр нь дунджаар 3600 юань үнэтэй байдаг ба цэвэр орлого нь 1600 юань болдог.
Гүө Шүлин олон хүнийг дагуулан баяжих замаар замналаа. Ухан хошууны эмэгтэйчүүдийн холбооны дэмжлэгээр эмэгтэйчүүдийн дэмжин туслах баг байгуулж, багийнхаа ядуу буурай өрхийг дайчлан нутгийн гахай тэжээжээ. Тэрээр 50 айл өрхийг дагуулан ядуурлаас ангижруулсан байна.
