solongonews
Эрээн боомтын экспорт импорт 20 хувиар нэмэгдэв
2017-04-25 11:14
Эрээн боомтын экспорт импорт 20 хувиар нэмэгдэв.
\n

Сурвалжлагч Хөххотын Төмөр замын газрын Эрээн хотын галт тэрэгний буудлаас 24-нд мэдээлснээр, Эрээн хотын төмөр замын боомтоор бараа оруулж гаргасан хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, энэ оны эхний улиралд 200 сая 859 мянга 300 тоннд хүрч, 2016 оны мөн үеэс 20 хувиар нэмэгдсэн байна.

Албаны талаас мэдээлснээс үзвэл, энэ нэмэгдэл хоёр талын эх үүсвэртэй юм байна.

Нэг. Хятад улс уул уурхайн бүтээгдэхүүн, ой модны нөөц баялгийн хяналт удирдлагаа чангатгасан, дотоодын уул уурхайн нөөц баялгийн бүтээгдэхүүний үнэ тогтворжин эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Хоёр. 2017 оны эхний 3 сард Эрээний төмөр замаар Хятад-Европын галт тэрэг 89 дайран өнгөрчээ. Эдгээр галт тэрэг голдуу Жэнжөү, Чанша, Сүжөү зэрэг газраас Германы Хамбург, Польшийн Малашвич, Беларусийн Брест зэрэг Европын улс орон, газар нутаг руу аялдаг бөгөөд хөнгөн аж үйлдвэрийн нэхмэл бараа, машины эд анги, шуудан холбооны тоног төхөөрөмж зэргийг экспортоор гаргаж, аж үйлдвэрийн машин механик, эд анги зэргийг импортоор оруулжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл