solongonews
Өвөр Монгол “хоёр экспо”-д оролцов
2018-12-12 16:59
Өвөр Монгол “хоёр экспо”-д оролцов

Хятад улсын Спортын ерөнхий товчоо, Хятад улсын Олимпын зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан 2018-Хятад улсын Спортын соёлын экспо, Хятад улсын Спортын ерөнхий зөвлөл, Хятад улсын Олимпын зөвлөл, Хятад улсын Аялал жуулчлалын нийгэмлэг хамтран зохион байгуулсан Хятад улсын Спорт аялал жуулчлалын экспо 12-р сарын 11-нд Хонины хот хэмжээн алдаршсан Гуанжөү хотноо нээгдлээ.

Экспод Өвөр Монголоос оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн талбай нь 500 метрт хүрчээ. Өвөр Монголын үзэсгэлэн “Тал нутагтай болзоно, Үзэсгэлэнт Өвөр Монгол” сэдвийн дор болж, Хятад улсын 14 дэх удаагийн өвлийн улирлын спортын наадам, Өвөр Монголын Олон улсын морин спортын наадам, Алшаа аймгийн бартаат замын машины цуглаан, хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжил зэрэг агуулгыг гол болгожээ.

Мөн үүний зэрэгцээ Өвөр Монголын онцлог, нэртэй брэнд бүхий тэмцээнд түшиглэн элсэн манхан, мөнх цас, монгол гэрийн үзэсгэлэн дэлгэж, Өвөр Монголын баялаг соёл, аялал жуулчлал, спортын салбарын хөгжлийн гялалзсан ололт амжилтыг бүрэн дүүрэн харуулсан байна.  

Энэ удаагийн экспо нь гурван өдрийн хугацаатай үргэлжилж, “Шинэ эрин үе, шинэ спорт, шинэ амьдрал”-аар гол сэдэв болгосон байна. Үзэсгэлэнгийн нийт талбай 40  мянга гаруй м.кв хүрч, үзэсгэлэн, үйл ажиллагаа, дээд хэмжээний форум, худалдааны хэлэлцүүлэг зэрэг дөрвөн хэсгээс бүрджээ.  

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.nmg.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл