02-р сарын 23-ны үдээс өмнө Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Ень Мань уурхайн ХК-ийн зөөврийн тэрэгний автын том осол гарсны дараа Шилийнгол аймгийн эмч сувилагчид гэмтсэн 34 хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэн эмчилжээ. Одоогийн байдлаар ослын дараа буюу 02 дугаар сарын 26-ны шөнө болтол 6 хүн нь нас бараад байна.
Бээжин хотоос 5 эмч мэргэжилтэн, ӨМӨЗО-ы 16 эмч мэргэжилтэн эмчилгээний багт оролцон ажиллаж, 11 хүнд хагалгаа хийгээд байна. Мөн 9 хүний амь нас аюулын ирмэгт байгаа бөгөөд 13 хүн нь хүнд гэмтэлтэй, 6 хүн нь хөнгөн гэмтэлтэй байгаа юм байна.
Уг ослын дараа 500 гаруй хүн цусаа хандивлаж, тус ажилд хувь нэмрээ үзүүлжээ. Ень Мань уурхайн ХК нь осолд орсон хүмүүст төлбөр өгөх ажлыг хийж, одоогийн байдлаар амь насаа алдсан 12 хүний гэр бүлийнхэнтэй төлбөрийн гэрээ байгуулаад байгаа аж.
Шархадсан хүмүүсийг эмчлэх ажил эрчимтэй хийгдэж байна
2019-02-28 17:19
Шархадсан хүмүүсийг эмчлэх ажил эрчимтэй хийгдэж байна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
