solongonews
Алтанхилийн цэвэрхэн айлууд
2018-04-19 10:22
Зүүн Үзэмчин хошууны Алтанхил сумын малчин айлуудаар сурвалжилж явахад надад хамгийн тэргүүнд ажиглагдсан зүйл бол малчин айлуудын хот суурин цэвэр цэмцгэр, тавилга, эд зүйлийн байршил эмх цэгцтэй, тун тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн юм.

     Эдгээр бүгдийг бахдан явсан би “Энэ айлууд яасан сайхан цэвэрхэн амьдралтай вэ?” гэж эрхгүй асуухад биднийг дагуулан явж байсан Алтанхил сумын Ухуулах албаны ажилтан Хас-Уул:

- Тийм шүү, манайхан их цэвэрч дадалтай. Ялангуяа, манай сум өнгөрсөн жилээс ‘Гацааны дүрэм, ардын гэр’-ийг хэрэгжүүлж, айлуудаа хооронд нь адилтган шалгаруулдаг болсноос манайхан гэр орон, хот суурингийнхаа ариун цэврийн байдалд  их анхаарах болсон гэж тайлбарлалаа.
Алтанхил сум 2017 оны 06-р дугаар сараас гацааны ажил явдал, үзэсгэлэнт сайхан гэр орон, аюулгүй байдлыг хамгаалахыг батлах, гацааны  дүр төрх, ардын заншил, айл саахалт хоорондын эв нэгдэл гэсэн таван том агуулга, 19 жижиг төрлийн ажлын хүрээнд адилтган шалгаруулалт явуулах "Гацааны дүрэм, ардын гэр”-ийг байгуулсан байна. Энэ нь шинэ цаг үеийн үзэсгэлэнт сайхан хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтаар зорилго болгож, хөдөө орон нутгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн малчин айлыг бүх талаар өндрөөр үнэлэх, шалгаруулан шагнах шинэ хандлагатай байв. Үүнд малчин айлуудын хот суурьшил, гэр орон нь  цэвэр тааламжтай байх эсэхийг адилтган шалгаруулах нь ‘Гацааны дүрэм, ардын гэр’-ийн чухал нэг агуулга нь байлаа.
 Дор та бүхэнд энэ нутгийн малчин айлуудын гэрийн гадна, дотно байдлыг фото зургаар хүргэж байна.

 

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл