Дотоод гадаадын шилдэг бүтээлч санаа бүхий баг, хувь хүнийг хөгжүүлэн, Өвөр Монголын үндэстэн, зан заншил, түүх соёл, соёлын бус өв зэрэг соёлын элементийг илрүүлж чадсан Өвөр Монгол онцлогтой соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгож, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд тэмцээний зорилго оршиж байгаа юм.

04-р сарын 11-нээс 05-р сарын 11-ний өдрийг хүртэл тэмцээний Logo-г цуглуулж, 04-р сарын 11-нээс 07-р сарын 10-ны өдрийг хүртэл зураг дизайн цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулна. 07-р сарын 11-нээс 08-р сарын 05-ны өдөр хүртэл интернетээр санал авах болон мэргэжилтний санал хүсэлтийг авах арга хэмжээ зохион байгуулна. 08-р сарын 10-наас 15-ны өдрүүдэд шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх, 08-р сарын 11-ний өдөр шилдэг зураг дизайны бүтээлд шагнал гардуулах, гарын үсэг зурах ёслол зохин байгуулах аж.
Соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёл аялал жуулчлалын олон нийтийн орон зайн дизайн, онцгой дизайн зэрэг агуулгаар дизайны бүтээлийг бүртгэх бөгөөд 1.1 сая юанийн шагналын сантай юм байна.
Энэ удаагийн тэмцээнд мөн “Өвөр Монголын соёл аялал жуулчлалын бүтээлч дизайны үйлчилгээний тавцан”-г бүтээн байгуулж, шилдэг дизайны бүтээлийн хэрэглээг дээшлүүлэн, бүтээлүүдэд зах зээл хайж, ӨМӨЗО-ы соёл аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихийг зорьсон байна.
Тэмцээнд оролцогсод тэмцээний зохион байгуулах газрын nmgwcds@126.com цахим хаягаар бүтээлээ илгээх боломжтой юм.
Холбогдох утасны дугаар 15210061678
