solongonews
Тэмээ ихэрлэсэн тухай сайхан мэдээ
2017-04-07 16:57
Урадын Хойд хошууны Хөхч сумын Чандмань багийн малчин Гүө Жыфүгийн дөрвөн настай гунжин ингэ 3 дугаар сарын 31-ний өдөр ихэрлэж хот, усныхаа сонорыг мялаалаа.

       Ихэр ботго нь 97 см өндөртэй, биеийн урт нь 90 cм, биеийн байдал маш эрүүл байгаа юм байна. Малчин Гүө Жыфүг:

- Тэмээ тэжээгээд олон жил болж байна. Одоо өсөөд 160 гаруй болсон. Ихэр ботго гарсанд сэтгэл хангалуун байна гэж ярьлаа.

       Урад нутаг нь говь цөлийн газар зүйн давуу талдаа тулгуурлаж голлон тэмээ  өсгөж байна. Тус хошууны улаан тэмээний нийт тоо өнгөрсөн зууны 80,90 –ээд онд 4000 хүрэхгүй байсан бол одоо 50 мянгад хүрч, “Говийн улаан тэмээний өлгий”, " Хятадын тэмээний нутаг” гэсэн алдартай болсон юм.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл