2019 Өвөр Монголын цэцгийн улирлын аялал жуулчлал болон "Өвөр Монголын амт" Бугатын амтыг эрэх үйл ажиллагаа 04-р сарын 29-ний өдөр Бугат хотын Түмэд баруун хошуунд нээгдлээ. Өвөр Монголын Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь нээлтийн ёслолд оролцов. ӨМӨЗО-ы Намын хорооны байнгын гишүүн, Бугат хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жан Юаньжун, Хятадын ши жүжгийн хүрээлэнгийн намын хорооны дэд нарийн бичгийн дарга Шюй Чао нар Хятадын ши жүжгийн хүрээлэнгийн Түмэд баруун хошуун дахь суурин байгуулагдсан үйл ажиллагаанд оролцжээ.

Арга хэмжээний үеэр мөн "Өвөр Монголын амт» Бугатын 9 амт нээх ёслол болон Өвөр Монголын хавар, зуны аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
