
Шуудан Холбооны Хадгаламжийн банкны Өвөр Монгол дахь салбар банк үүсгэн байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд Өвөр Монголд улсын болон ӨЗО-ы зэрэглэлийн ядуурлаас бууруулан хөгжүүлэх гол 57 хошуу шянд 39 тэрбум юанийн ядуурлаас бууруулах зээл олгожээ.
Улсын зэрэглэлийн 23 ядуу хошуу шянь, ӨЗО-ы зэрэглэлийн 10 ядуу хошуу шяньд 10.5 тэрбум юанийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын зээл олгожээ. Тус банк үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах үйл ажиллагааг эрчимтэй ахиулж, “Засгийн газар, банк, баталгаат байгууллагаа, аж ахуйн нэгж”-ээр ядуурлыг бууруулах загвар болгосон.
2017 оны 08 дугаар сард тус банк нь Өвөр Монголд банк санхүүгийн ядуурлыг бууруулах “Хөрөнгийн ашиг”-ийн загварын тухайн орон нутгийн хурал хийж, “Газар нутгаа барьцаалан ээлжлэн зээл авах” төслийг Хөлөнбуйр хотын Арун хошуунд амжилттай хэрэгжүүлсэн байна.
