Хятадын нэг өдрийн импортолсон модон материалын хэмжээний шинэ амжилтыг тогтоосон гэж 5 дугаар сарын 14-ны өдөр Өвөр Монголын хяналт шалгалт, хорио цээрийн газар мэдээлсэн байна.

Манжуур боомт нь Хятад, ОХУ-ын хоорондох хамгийн том эх газрын боомт юм. Манжуур боомтоор дамжуулан импортолсон модон материал нь нөөцөд суурилсан бараа бөгөөд импортын хэмжээгээр Хятадад тэргүүлдэг байна. 2016 онд Манжуур боомтоор дамжин 1.124 сая куб метрийн модон материалыг импортоор оруулсан байна. Энэ оны 1-4 дүгээр сард Манжуур боомтоор нийт 3.74 сая куб метр болох модон материал импортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 хувь нэмэгдсэн байна. Үүнд, гуалин мод 1.533 сая куб метр, хөрөөдсөн модон материал 2.207 сая куб метрийг хамарсан байна.
Мажуур хотын хяналт шалгалт, хорио цээрийн газраас ОХУ-аас импортолсон модон материалын шалгалт, хорио цээрийн хяналтыг бэхжүүлэн, хяналтын механизмыг өөрчлөн шинэчилж, модон материалын аюулгүй байдал болон саадгүй дамжуулахыг батална.
