solongonews
Номын хорхойтой буурал
2017-04-25 16:34
Номын хорхойтой буурай

Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Өргөнтал суурингийн Баян овоо багийн малчин Галсанжамц гуайнд очиход гар чийдэн барьчихсан Түмэний найруулсан “Их хэргийн тэмдэглэл” номыг шимтэн уншиж байгааг хараад их сонирхолтой санагдсан бөгөөд хоромхон зуур олон зүйл бодогдлоо. Сонирхолтой нь би өдрөөр гэрэл бариад ном уншдаг хүнийг анх үзэж байна. Ном бичиг үздэг хүн цөөн болсон цаг үед 75 настай буурал  хэдийгээр хараа муудаж ном бичиг үзэхэд амаргүй болсон ч ном бичиг уншиж, арга ядахдаа гар чийдэн бариад ном үздэг болжээ.

Галсанжамц гуай 1960 онд дунд сургууль төгсөөд хөдөө нутагтаа харьж малчин болсон ч чөлөө заваараа ном бичигтэй нөхөрлөж одоог хүрчээ. Яг хэдэн ном уншсаныг өөрөө ч мэдэхгүй байлаа. “Хөдөө байхад чөлөө гарвал л ном уншдаг. Хотод орсноос хойш өдөр бүр ном уншихгүй бол телевиз үзэж өдрийг өнгөрөөдөг” гэж хөгшин Саранчимэг нь ярьж байлаа. Саранчимэг гуай ч ном унших дуртай хүн бөгөөд “Шар мөрний долгион” номыг унших гээд олдохгүй байна. Чамд байна уу? гэж надаас асуухад нь

- Надад байхгүй ээ. Бүрэнтөгөсийн “Ганган хар” гэхэд

Бүрэнтөгөсийн номын ихэнхийн  уншсан, “Ганган хар”-ыг зээлж уншихыг хүслээ.

Манай залуучууд өдрөөр гар чийдэн бариад ном уншдаг буурлаар үлгэр дууриал болгож, ном бичиг уншиж, оюуны шим хүртэх болтугай!

Зохиогч: Төвжаргал
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл