“Ардын соёл иргэншил, Бүс ба зам дагуух орнуудтай зүрх сэтгэлээрээ холбогдоно” эрдэм шинжилгээний хурал Хөххотын Үндэстний дээд сургуульд 03-р сарын 30-ны өдрийн үдээс өмнө болсон байна. Тус хурлыг Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи Монгол судлалын төв болон Хөххотын Үндэстний дээд сургууль хамтран зохион байгуулсан байна.
“Ардын соёл иргэншил, Бүс ба зам дагуух орнуудтай зүрх сэтгэлээрээ холболдоно” судалгааны сэдэв бол ӨМӨЗО-ы Засгийн газраас хянан зөвшөөрсөн “Монгол үндэстний түүх соёлыг хөгжүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад үйлчлэх” чухал шинжлэх ухаан мэргэжлийн судалгааны сэдэв юм. Хурлын үер Хятадын өөрчлөлт хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны төв, Хятадын ардын явдлын зөвлөлийн үндэстний судалгааны төв, Хөххотын үндэстний дээд сургууль зэрэг холбогдох албан байгууллага нэгжийн удирдлагууд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын соёлын солилцоог ахиулах зэрэг олон талаас элбэг агуулга бүхий санал сануулга судлан солилцжээ.
Хуралд холбогдох салбарын мэргэжилтэн судлаач, их дээд сургуулийн багш зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцсон байна.
