Хятад, Монголын хил дээр түймэр гарлаа
2017-07-04 17:04
Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр хотын Баянбүрдийн нутгаар 6 дугаар сарын 29-ний өдөр түймэр гарсан бөгөөд энэхүү түймэр нь Монгол Улсын хилээс орж ирсэн байна.

Баянбүрдийн 200 гаруй ойн цагдаа болон ойн гал түймэртэй тэмцэх багийн гишүүд тэр даруйд нь түймрийг унтраахаар ажилласан байна. Өнөөдрийг болтол түймэр 4 өдөр 3 шөнө үргэлжилсэн бөгөөд үргэлжлэн унтраах хэрэгтэй байгаа аж. Түймэрт хүн осолдоогүй байна гэсэн мэдээлэл иржээ.








Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
