solongonews
Соёлтой аялал жуулчлалыг хөгжүүлэх хурал боллоо
2017-06-21 15:39
Соёлтой аялал жуулчлалыг хөгжүүлэх хурал боллоо.

Өвөр Монголын соёлтой аялал жуучлалыг хөгжүүлэх хурал 6 дугаар сарын 20-ны өдөр Хөххотод боллоо.
ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн бөгөөд Суртал ухуулах хэлтсийн дарга Бай Юйган хурлын үеэр үг хэлж, ӨМӨЗО-ны орлогч тэргүүлэгч Ай Лихуа хурлыг хөтлөн явуулжээ.
Бай Юйган хэлсэн үгэндээ, ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х хурал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх хурлаар бүх орон нутгийн аялал жуулчлал, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги бодлогыг дурдан гаргасан юм. Соёлтой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Өвөр Монголын шилдэг өнгө төрхийг бүтээх, Намын XIX хурал, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг угтах, иргэдэд орчин үеийн үйлчилгээ үзүүлэх, Өвөр Монголын соёл боловсролын хэмжээг дээшлүүлэх зэрэг талд чухал хувь нэмэр оруулах юм гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл