Төгсөгчдийн хөдөлмөрийн яармаг болно
2019-02-28 22:34
Төгсөгчдийн хөдөлмөрийн яармаг болно
Өвөр Монголд их дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт болон хаврын улирлын боловсон хүчин нөөцлөх үйлчилгээ солилцооны яармаг гуравдугаар сарын 02, 03-нд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болно хэмээн ӨМӨЗО-ы хүний нөөц нийгмийн баталгааны олон нийтийн үйлчилгээний төвөөс мэдээлэв.
Энэ үеэр нийт 620 павильон гаргаж, дотоод гадаадын улсын өмчит компани, ХХК, дээд шинэ техник мэргэжлийн байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүд болон их дээд сургууль зэрэг олон салбарынхан өөрт шаардлагатай боловсон хүчнийг ажилд авах аж. Урьдчилан тооцсоноор тус арга хэмжээнд 30 мянга гаруй хүн оролцох төлөвтэй байна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
