solongonews
Бүх Өвөр Монгол орны Улаанмөчирийн солилцооны сарын үйл ажиллагаа
2019-06-20 11:07
Бүх Өвөр Монгол орны Улаанмөчирийн солилцооны сарын үйл ажиллагаа өрнөж байна.

   Өвөр Монголын Баяннуур хотын Урадын Дунд хошууны Улаанмөчир ба Хянган аймгийн Залайд хошууны Улаанмөчир хамтарч 06-р сарын 15-ны өдөр Залайд хошуунд тоглолт хийлээ. 06-р сарын 10-ны өдөр Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошууны Улаанмөчир ба Улаанхад хотын Байрин Баруун хошууны Улаанмөчир хамтарч Цахар Баруун Хойд хошууны Төмөртэй сууринд тоглолт гаргасан байна.

06-р сарын 14-ний өдөр Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны Улаанмөчир ба Баяннуур хотын Урадын Хойд хошууны Улаанмөчир хамтарч Хуучин Барга хошууны хилийн цэрэгт тоглолт хийлээ. 06-р сарын 10-ны өдөр Өвөр Монголын Бугат хотын Түмэд Зүүн хошууны Улаанмөчир ба Эрээн хотын Улаанмөчир хамтран Түмэд Зүүн хошууны Цасч сууринд ерөнхийлсөн үйлчилгээний ажиллага өрнүүлэв … Энэ бол Өвөр Монголын газар газрын Улаанмөчирийнхэн харилцан соёл урлагийн солилцоо хамтын ажиллагаа хийж буй байдал юм.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ны соёл ба аялал жуулчлалын тэнхим 06-р сард “Уг санаагаа үл мартан уудам талдаа үндэслэе” сэдэвт бүх Өвөр Монгол орны Улаанмөчирийн солилцооны үйл ажиллагаа өрнүүлэв. Үүнд, Өвөр Монголын зүүн баруун биеэс 30 Улаанмөчир сонгон харилцан айлчлах эгнээг бүрдүүлж, тоглолт, ухуулга, үйлчилгээ, зохион бүтээлт болон уламжлалын шинийг санаачлах үйл ажиллагаа өрнүүлж, зүүн баруун биеийн Улаанмөчирийн харилцан суралцаж хамтран ажиллахыг дэмжиж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл