solongonews
Замын-Үүдийн багш сурагчид Эрээн хотоор аялав
2017-05-27 09:17
Саяхан БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газраас Хятад, Монгол хоёр орны нөхөрсөг харилцааг дэмжин, хоёр орны хүн ардын харилцааг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Замын-Үүд хотын 1, 2, 3-р дунд сургууль, ”Үлэмж тэнгэр” дунд сургуулийн багш сурагчид, бага насны хүүхдүүдийг эцэг, эхчүүдтэй нь хамт, Эрээн хотоор нэг өдөр аялах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

      Аяллын баг Эрээн хотын Үлэг гүрвэл судлалын хүрээлэн, Үлэг гүрвэлийн судалгааг дэлгэрүүлэх ордон, "Улаа өртөө" зэрэг газраар зугаалж, Эрээн хотын түүх соёл, хөгжлийг сонирхон, дурсгалын зураг татуулсан байна.

Энэ багт хамраглаж, сэтгэл хангалуун аялсан Монгол Улсын Замын-Үүд хотын 2-р дунд сургуулийн сурагч Өсөхбаяр аяллынхаа тухай ийнхүү ярьсан юм:

- Сайн байна уу? Намайг Туяа овогтой Өсөхбаяр гэдэг. Би Замын-Үүдийн 2-р дунд сургуульд сурдаг. Би энэ музейг 2 дахь удаа  үзлээ. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан эд өлгийн зүйл, 3D гүрвэл шилэн дээгүүр явж байгаа нь гоё байлаа. Янз бүрийн ургамал, эрт цагт хүн анх үүссэн түүх бас сонин санагдсан. Олон газрын хүмүүс ирээд арилжаа наймаа хийж байгаа нь ч сонирхолтой байлаа.

Энэ арга хэмжээг БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газар ноднин жил анх удаа зохион байгуулсан бөгөөд энэ жил ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консулын газрын дарга Гэгээнчимэг ийнхүү ярьсан юм.

Ерөнхий Консулын газраас, хоёр хотын найрсаг харилцааг бэхжүүлэхийн тулд өнгөрсөн жилээс эхлэн Замын-Үүдийн 1, 2, 3-р дунд сургуулийн багш сурагчид, эцэг эхчүүдийг Эрээн хотоор нэг өдөр аялуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүүхдүүд Эрээн хоттой танилцаад их баярлаж, сэтгэл өндөр байна. Энэ арга хэмжээний гол зорилго бол багш, сурагчдыг Эрээн хоттой танилцуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг харуулан, тэднийг хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх гүүр болгох явдал юм.

Зохиогч: Бүрэнгоо, Эрдэнэбулаг, Урьхан
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл