solongonews
Өвөр Монголд улсын зэрэглэлийн цээжний эмчилгээний төвтэй боллоо
2017-04-10 16:15
Өвөр Монголын Анагаахын их сургуулийн харьяат эмнэлгийн Цээжний эмчилгээний төв нь 2017 оны анхны Хятадын цээжний эмчилгээний төвөөс гэрчилсэн улсын зэрэглэлийн цээжний эмчилгээний төв болсон байна.

       Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээний Цээжний эмчилгээний төвийг гэрчлэх зөвлөлийн сонгуулиар Өвөр Монголын Анагаахын их сургуулийн харьяат эмнэлгийн Цээжний эмчилгээний төв нь 2017 оны анхны Хятадын цээжний эмчилгээний төвөөс гэрчилсэн улсын зэрэглэлийн цээжний эмчилгээний төв болсон байна. Ингээд Өвөр Монголын Анагаахын их сургуулийн харьяат эмнэлэг нь Өвөр Монгол оронд анх удаа энэхүү нэр хүндийг хүртсэн эмнэлэг болсон юм.

Тус төв нь орчин үед дэлхий даяар анхаарал тавьж байгаа эмчилгээний аргыг хэрэглэж байна. Ажлын зарчим нь шинжлэх ухаанлаг аргаар холбогдох шинэ бодлогуудыг хэрэгжүүлэн бүх төрлийн мэргэжлийг бүрдүүлнэ. Ингээд энэ төрлийн өвчтөн, зүрхний булчин битүүрэх, гол судалд асуудал гарах, уушгины судал бөглөрөх зэрэг тохиолдлыг  хамгийн хурдан оношлон засна. Цээжний эмчилгээний төв нь зүрхний булчин битүүрэх зэргийг анагаах эмчилгээний түвшин өндөр гэдгийг харуулах чухал тэмдэг болсон байна.

Энэхүү удаагийн Цээжний эмчилгээний төвийг албан ёсоор бүртгүүлэхэд 81 эмнэлэг оролцсон. Түүний дундаас 42 нь гэрчлүүлэх эрхийг хүсэх эрхтэй болов. Хамгийн сүүлд холбогдох материалууд тушаах, тамгын газраас анхны гэрчилгээ хийх, тусгай мэргэжилтэн хяналт үнэлгээ хийх, тухайн газарт нь хяналт судалгаа хийх зэрэг алхмуудын дараа Өвөр Монголын Анагаахын их сургуулийн харьяат эмнэлгийн Цээжний эмчилгээний төв амжилттайгаар бүртгүүллээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл