Америкийн урлагийн тайзанд Монгол үндэстний гоёлоор хувцасласан “Анд хамтлаг”-ийн 9 монгол залуу уламжлалт хөгжмөө гартаа барьж зогссон тэрхүү цаг мөчид Америкийн иргэд Монгол хүний сүр жавхааг бахархана. “Анд хамтлаг” нь хөгжмийн хамтлаг бөгөөд Хятад улсын дотоодын дуу хөгжмийнхөнд зөвшөөрөгдсөн Хятад улсын үндэстний хөгжмийг дэлхийд хандуулсан хамгийн амжилттай жишээ болсон хамтлаг болно.

Монгол үндэстний орчин үеийн жавхааг дэлхийд харуулсан бас нэг монгол хүн бол сансар аяллын шинжлэх ухаанч Буянхишиг болно. 1972 онд Өвөр Монголын Хянган аймгийн Залайд хошуунд төржээ. Тэрээр одоо Чинхуа Их Сургуулийн сансар аяллын дээд сургуулийн профессор болжээ. Түүний судлан гаргасан сансрын хөлгийн энергийн тэнцвэрийг задлан шинжлэх ажил нь “Тэнгэрийн ордон” нэг номерт болон “Хувилгаан завь” найм номерт сансрын хөлгийг амжилттай золгуулсан байна.

Монгол эм эмнэлгийн мэргэжилтэн Улаан Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны даргын тушаалтай, уламжлалт монгол эм эмнэлгийг олон улсын тавцанд гаргахаар хичээн ажиллаж байна. 2013 онд Америкийн Нью Йорк хотноо тэрээр хөх өнгийн тэрлэг өмсөн нэгдсэн үндэсний байгууллагын өмнө умардын хамтарсан хуралд оролцож, олон улсын төлөөлөгчдөд монгол эм эмнэлгийн өнгөрсөн түүх, орчин үе болон ирээдүйг ярилаа. Энэ нь Хятад улсын уламжлалт эм эмнэлэг анх удаагаа НҮБ-ын ерөнхий хэлтэст орж байгаа юм. Өвөр Монголын монгол эм эмнэлгийн байгууламж жил бүр 30 мянга гаруй гадаадын өвчтөн хүлээн авч эмчилж байгаа бөгөөд Америк, Япон, Солонгос зэрэг улстай эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өдөр тутамдаа өргөжүүлж байна.

70 жилийн турш Монгол үндэстний өөртөө засах орон цаг үетэй, нийгэмтэй хамтдаа үндэстнийхээ соёлыг хөгжүүлэн мандуулсны зэрэгцээ шинийг санаачлан, тайван сэтгэлээрээ хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн шинэ үр дүнг хүлээн авч, уламжлалт соёл, орчин үеийн соёл иргэншил харилцан нөлөөлсөн сайн сайхан амьдралыг эдэлж байгаа юм.
